{"product_id":"gan-elduur","title":"Ширээнд бэхэлдэг ган элдүүр","description":"\u003cdiv class=\"gd\"\u003e\n\u003ch2\u003eГурилаа хамтдаа элдье\u003c\/h2\u003e\n\u003cp\u003eӨвлийн орой, тогоонд ус буцалж, ширээ дүүрэн гурил. Нэг нь элддэг, нөгөө нь чимхдэг. Энэ элдүүр ширээний ирмэгт хавчигдаж тогтдог тул нэг гараараа бариулаас нь түлхэж элдээд, нөгөө гараараа гурилаа эргүүлнэ. Бууз, банш, хуушуурын гурил жигд, хурдан бэлэн болно.\u003c\/p\u003e\n\u003ch3\u003eЮугаараа өөр вэ\u003c\/h3\u003e\n\u003cul\u003e\n\u003cli\u003e\n\u003cb\u003eШирээнд бэхэлнэ.\u003c\/b\u003e Хавчаар нь 6 см хүртэл зузаантай ширээ, тавцангийн ирмэгт тогтоно. Элдүүр гулсахгүй, гар ядрахгүй.\u003c\/li\u003e\n\u003cli\u003e\n\u003cb\u003e360° эргэнэ.\u003c\/b\u003e Нэг цэгээс тойрон эргэдэг тул гурилын бүх талыг тэгш элдэнэ.\u003c\/li\u003e\n\u003cli\u003e\n\u003cb\u003eЗузааныг тохируулна.\u003c\/b\u003e Пүрштэй тэнхлэгийн эрвээхэй боолтоор даралтыг тааруулж, нимгэн эсвэл зузаан гурил гаргана.\u003c\/li\u003e\n\u003cli\u003e\n\u003cb\u003eГан.\u003c\/b\u003e Ус шингээхгүй, мөөгөнцөр, үнэр тогтохгүй. Угаагаад арчихад л болно.\u003c\/li\u003e\n\u003c\/ul\u003e\n\u003ch3\u003eХэмжээ\u003c\/h3\u003e\n\u003ctable\u003e\n\u003ctr\u003e\n\u003ctd\u003eЭлдүүрийн урт\u003c\/td\u003e\n\u003ctd\u003e20 см\u003c\/td\u003e\n\u003c\/tr\u003e\n\u003ctr\u003e\n\u003ctd\u003eЭлдүүрийн голч\u003c\/td\u003e\n\u003ctd\u003e25 мм\u003c\/td\u003e\n\u003c\/tr\u003e\n\u003ctr\u003e\n\u003ctd\u003eМодон бариул\u003c\/td\u003e\n\u003ctd\u003e88 мм\u003c\/td\u003e\n\u003c\/tr\u003e\n\u003ctr\u003e\n\u003ctd\u003eХавчаарын нээлт\u003c\/td\u003e\n\u003ctd\u003e62 мм хүртэл\u003c\/td\u003e\n\u003c\/tr\u003e\n\u003ctr\u003e\n\u003ctd\u003eГан ганбанз (Хос багц)\u003c\/td\u003e\n\u003ctd\u003e30 × 20 см\u003c\/td\u003e\n\u003c\/tr\u003e\n\u003c\/table\u003e\n\u003ch3\u003eГурил элдэх зөвлөгөө\u003c\/h3\u003e\n\u003col\u003e\n\u003cli\u003e1 кг гурилд 500–600 мл орчим ус хийж, чихний сэн шиг зөөлөн зуурна.\u003c\/li\u003e\n\u003cli\u003eЗуурмагаа нөмрөөд 30–60 минут амраа. Хорчийгоод байвал 10–15 минут нэмж амраана.\u003c\/li\u003e\n\u003cli\u003eГурил бага цацна. Хэт их гурил зуурмагийг хатааж, ирмэгийг хагаруулна.\u003c\/li\u003e\n\u003cli\u003eГолыг нь арай зузаан, ирмэгийг нь нимгэн элдвэл чанахад урагдахгүй.\u003c\/li\u003e\n\u003c\/ol\u003e\n\u003ch3\u003eГан ганбанзаа арчлах\u003c\/h3\u003e\n\u003cul\u003e\n\u003cli\u003eБүлээн савантай усаар угаагаад шууд арчина. Аяга таваг угаагч машинд угааж болно.\u003c\/li\u003e\n\u003cli\u003eХлортой цайруулагч, төмөр хөвөн хэрэглэхгүй. Толбо, зураас үүсгэнэ.\u003c\/li\u003e\n\u003cli\u003eДоор нь чийгтэй алчуур дэвсвэл ширээн дээр гулсахгүй.\u003c\/li\u003e\n\u003c\/ul\u003e\n\u003c\/div\u003e","brand":"GoGo Store","offers":[{"title":"Ган элдүүр","offer_id":44518789120078,"sku":"GG-ELD-20","price":57000.0,"currency_code":"MNT","in_stock":true},{"title":"Хос багц","offer_id":44518789152846,"sku":"GG-BUN-S","price":75000.0,"currency_code":"MNT","in_stock":true},{"title":"Хос багц (том, хаасан)","offer_id":44518789185614,"sku":"GG-BUN-L","price":89000.0,"currency_code":"MNT","in_stock":false}],"thumbnail_url":"\/\/cdn.shopify.com\/s\/files\/1\/0762\/6801\/1598\/files\/4D304516-0B6A-4978-A434-FEDD8C43E5AA.png?v=1791883905","url":"https:\/\/gogostore.mn\/products\/gan-elduur","provider":"GoGo Store","version":"1.0","type":"link"}